META
META
Ulaanbaatar, Ulaanbaatar, Mongolia
:steamhappy: Love Dota2
:steamhappy: Love Dota2
Currently Offline
Бяцхан зөвлөгөө
1. STEAM PROFILE BACKGROUND гэж юу вэ? Inventory ---> Steam -ээс үзэх
Миний профайлын ард талд байгаа дөрвөлжин ногоон хээтэй зураг бол Qbeh-1 гэдэг тоглоомны The Atlas Cube нэртэй Background юм. Valve-д зарагдаж байгаа үнэтэй болон үнэгүй тоглоомнууд бүгд өөрийн гэсэн Background зурагтай байдаг бөгөөд та ч гэсэн өөрийн дуртай зургаар Steam Profile-aa чимэх боломжтой.

2. EMOTICAN CHAT гэж юу вэ? :d2antimage: :d2axe: :d2lonedruid: :d2puck: :d2rubick: :d2tidehunter: Inventory ---> Steam -ээс үзэх
Эдгээр Дота баатруудын жижиг зургууд нь DOTA 2-н Emoticon юм. Дээр хэлсэнчлэн тоглоомнууд өөрийн гэсэн Emoticon-тай байдаг бөгөөд та үүнийг Profile-aa чимэглэх эсвэл найзуудтайгаа чатлахдаа ашиглах боломжтой.

3. TRADING CARD гэж юу вэ? Inventory ---> Steam -ээс үзэх
Мөн адил Valve-н худалдаалж буй бүх тоглоом өөрийн гэсэн TRADING CARD-тай байдаг. Энэ кардаар яг юу хийдэг вэ? За жишээ нь танд Dota 2-н 8 ширхэг өөр өөр Trading Card хэрэгтэй бөгөөд бүх Trading Card-ыг цуглуулсан бол Craft хийж 1 Badge-тай болно. Үндсэндээ аливаа нэг тоглоомны бүх Trading Card-ыг цуглуулж байж ашиглах боломжтой болно гэсэн үг.

4. STEAM BADGE болон STEAM LEVEL-ийн тухай
За та 8 ширхэг Dota 2-н Trading Card-тай болоод тэрийгээ craft хийж Badge буюу Тэмдэгтэй боллоо. Таны Badge Profile-н чинь баруун хэсэгт харагдана. Badge-тай болох хамгийн чухал зорилго бол STEAM LEVEL-ээ нэмэх юм. Steam Profile анх 1 Badge-тай буюу 1 level-тэй эхэлдэг. Та Badge-тай болсноор таны STEAM LEVEL нэмэгдэнэ. +1 Steam Level тутамд +5 Friend Slot нэмэгдэх бөгөөд 10 Level тутамд таны сонголтоор 1 SHOWCASE нэмэгдэнэ. Миний хувьд арай ядан 20 level хүрээд та бүхэнтэй мэдлэгээсээ хуваалцаж байгаа минь энэ юм :))

5. STEAM MONEY болон STEAM WALLET-нд мөнгө хийх
Dota 2-н Item-нууд DOTA STORE дээр зарагдахаас гадна STEAM COMMUNITY MARKET дээр өдөрт хэдэн мянган гүйлгээ хийгдэж байдаг бөгөөд та ч гэсэн өөрийн Items-аа зарах боломжтой. Гэхдээ:
* STEAM WALLET-аа анхны удаа 5$ цэнэглээд 1 сар болсоны дараа танд Item-аа зарах эрх нээгдэнэ.
** STEAM WALLET-аа цэнэглэхийн тулд та олон улсын Visa Card-тай байх хэрэгтэй бөгөөд холбогдох мэдээллүүдийг зөв оруулсанаар таны данс нэмэлт шимтгэлгүй цэнэглэгдэнэ.
*** COMMUNITY MARKET дээр явагдаж байгаа бүх гүйлгээнд 15% шимтгэл суутгагдаж байдаг.
**** АНХААР!!! STEAM WALLET-аа 5-100$ хүртэл цэнэглэж болно. Гэхдээ албан ёсоор 1$ ч та буцаан авах боломжгүй.